Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ”-ИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2023-05-12

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 360 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд мэдээлэл, туршлага, практик, мэдлэгээ солилцох гол дижитал платформ болох www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, шинэчлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэж байгаа билээ.

 

Энэ ажлын хүрээнд 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээлэл, цахим хуудсын хөгжүүлэлт хариуцсан 25 ажилтан оролцсон “khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт” сэдэвт сургалт Удирдлагын академийн Компьютерын лабораторид болж байна.

 

Лекц, дадлага хосолсон уг сургалтаар мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэр оруулах ахисан шатны хичээл, шинэ булан, меню агуулга нэмэх талаар, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, төлөөлөгчийн бүртгэл, мэдээллийг хэрхэн оруулах талаар хамтран суралцаж, бүтэн өдрийн турш дасгал ажил хийж өөрийн аймаг, сумын мэдээ, мэдээллийг засварлан сайжруулах, жигдрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын төлөөлөл уг сургалтын ач холбогдлын талаар нээлтийн үг хэлж, Khural.mn цахим платфортын тухай, хөгжүүлэлтийн өнөөгийн байдлын тухай ИТХ-ын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчийн бүртгэлийн талаар танилцуулга хийлээ.  

 

       Сургалтыг “Онлайн солюшн” ХХК-ийн захирал Д.Соёл-Эрдэнэ хөтлөн явуулах бөгөөд сургалтын төгсгөлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарт хандсан албан бичгийг гардуулж, цахим хуудас хөгжүүлэлтийн уралдаант шалгаруулалтыг зарлах ажээ.  

  

Төслийн нэгж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%