Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Бадамдоржийн Батхангай (анхны орон тооны дарга), сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр Чойжилын Батболд, Гүррагчаагийн Энхтуяа, Чимэддоржийн Самбуудорж, Бадамдоржийн Батхангай, Төмөрийн Оюунтан, Чаривын Минжүүрдорж, Жамбалын Вандансүрэн нар сонгогдон ажиллаж байв. Сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурал дахь Ардчилсан холбоо эвслийн бүлгийн ахлагчаар Чойжилын Батболд , МАХН-ын бүлгийн ахлагчаар төлөөлөгч Дүгэрийн Цэрэндагва нар сонгогдон ажиллаж байв.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид бүрэн эрхийн хэмжээнд хамтын шийдвэр гаргаж, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ, дотоод бүтэц, зохион байгуулалтын хувьд орон тооны нарийн бичгийн даргатай болж, Бадамдоржийн Эрдэнэпил ажиллаж байв.
1996-2000 онд ажиллаж байсан сумын Иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын төлөөлөгчид:
1. Бадамдоржийн Батхангай (МҮАН)
2. Сэдбазарын Нинжчамба (МҮАН)
3. Чойжилын Батболд (МҮАН)
4. Дүгэрийн Чойжилрэгдэн (МҮАН)
5. Чимэдийн Самбуудорж (МҮАН)
6. Баасандоржийн Эрдэнэбаатар (МҮАН)
7. Долгорсүрэнгийн Мартбаяр (МҮАН)
8. Гүррагчаагийн Энхтуяа (МҮАН)
9. Сүхийн Өлзийнсайхан (МҮАН)
10. Бадамдоржийн Эрдэнпил (МҮАН)
11. Гүрбадарын Жигмэднамжил (Нам бус)
12. Төмөрийн Оюунтан (МАХН)
13. Жүгдэрийн Батчулуун (МАХН)
14. Мангалжавын Баярмагнай (МАХН)
15. Дүгэрийн Цэрэндагва (МАХН)
16. Чаривын Минжүүрдорж (МАХН)
17. Жамбалын Вандансүрэн (МАХН)
18. Дамдиндоржийн Сэнгээ (МАХН)
19. Ринчингийн Ядамсүрэн (МАХН)
20. Зундуйн Баярбямба (МАХН)
Эх сурвалж М. Баярмагнай "Жаргалант сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүсэл, түүхэн замнал" номноос