Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ш.ХАВЫЛ, УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАНЫ ХАМТ БУГАТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

2023-05-12

Энэ сарын 08-ны өдрөөс эхлэн УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна. УИХ-ын гишүүн Х.Баделханы хувьд энэ удаад аймгийнхаа бүх сумдад ажиллахаар төлөвлөсөн.
УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажиллах хугацаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл орон нутгийн цаг үеийн мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэхээр гишүүнтэй хамт сумдад ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Баделхан нь МУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ УИХ болон Засгийн газрын бодлого шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулж байна.
Тус сумын иргэдийн тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой саналаа идэвхтэй илэрхийлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%