Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 16/06 тоот тогтоолоор долоо хоног бүрийн Ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон зарласантай холбогдуулан Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Цацарсан хайр” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр Бийрэн бичлэг, Хамтдаа зурж сурцгаая сургалт (Ganaa’s art сургалтын төв), гэр бүлийн зураг авалт зэрэг үйл ажиллагаанууд үнэ төлбөргүй зохиогдлоо. Мөн “Найз байя” аяны нээлт, “Хамтаар амьдрах соёл” үндэсний хувцсаар гоёх уралдаан, буухиа, спорт аяга өрөлтийн болон оюун ухааны тэмцээнүүд гэр бүлийн дунд зохиогдлоо. “Мэдлэгтэй чихэр” асуулт хариултын АХА тэмцээн хүүхэд, багачуудын дунд болов. Хамтарч ажилласан байгууллагууд болон идэвхтэй оролцсон гэр бүл, хүүхэд багачууддаа талархал илэрхийлье.