Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ИЙГ ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ХАЙЛААСТ 3 ДУГААР БАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-11

Нутгийн захиргааны байгууллага болон Хууль зүйн салбарын " Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт зохион байгууллаа. Өдөрлөгт: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Төрийн архивын тасаг, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймгийн Прокурор газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газрын Заамар сумын сум дундын цагдаагийн хэсэг болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүний эрхийн Үндэсний комиссын Төв аймаг дахь салбар, Хууль зүйн туслалцааны төвийн Төв аймаг дахь салбар, Заамар сумын Засаг даргын Тамгын газар хамтран оролцож 12 байгууллагын 17 төрлийн төрийн үйлчилгээг 380 гаруй иргэнд үзүүллээ. Өдөрлөгөөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хэрэгт "Нээлттэй шүүх хурал" зохион байгууллаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%