Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-16

Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тус аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, дүрмийн мэдлэгийг сурталчлах зорилгоор "Замын хөдөлгөөний цагаан толгой-2023" тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 12 цэцэрлэгийн 120 хүүхэд, 24 багш сурган хүмүүжүүлэгч, 44 эцэг эх, асран хамгаалагч амжилттай оролцож багийн дүнгээр:
ТЭРГҮҮН байранд Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн "Цагдаагийн жавхаа" баг,
ДЭД байранд Сайхан сумын 3 дугаар цэцэрлэгийн "Ирээдүйн эзэд" баг,
ГУТГААР байранд Сайхан сумын 2 дугаар цэцэрлэгийн "Жавхаа" баг тус тус шалгарлаа.
Тэмцээнд хичээл зүтгэл гарган оролцсон нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, бяцхан сурагч нартаа баяр хүргэж цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5003
3599 / 72%
882 / 18%
253 / 5%
269 / 5%