Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан, Хурлын ахмад ажилтан О.Буянтогтохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа өнөөдөр (2023.05.15) хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Учир нь О.Буянтогтох нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 30 жилийн түүхийг эмхэтгэн “Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагуудын түүх 30 жил” номыг бичиглэсэн бөгөөд энэхүү номд нутгийн өөрөө удирдах ёсны үүсэл хөгжлөөс эхлээд түүхийн улбаа, Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын түүхэн дараалал, голлох чухал шийдвэрүүд зэрэг 1992 оноос хойших эдүгээг хүртэлх Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын бүхий л түүхэн товчооныг агуулжээ.
Номын зохиогч, Хурлын ахмад ажилтан О.Буянтогтоход аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа баярлаж талархсанаа илэрхийлэн хүндэтгэл үзүүлж, номын дээжээс нь гардуулан өгч, цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн амжилт хүслээ.