Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2023-02-17

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй БАЯН-ӨЛГИЙ нутгийн иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе! 

           Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдан нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч бий болсноос хойш 30 жил болж байна. Энэ хугацаанд орон нутгийн хурлууд бүрэлдэж төлөвшиж, багагүй туршлага хуримтлууллаа. Үе үеийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ хүсэл зориг, итгэлийг биелүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

           Баян-Өлгий аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

            Угтан ирж буй жилүүд оюуны их хөгжил, эв нэгдэл, их бүтээн байгуулалт, эрс өөрчлөлт шинэчлэлтийг авчирч Баян-Өлгий Таван Богдын Хайрхан нутаг минь өөдлөн дэвжих болтугай. 

    БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ш.ХАВЫЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%