2-р улиралд зохион байгуулсан хяналт, шалгалтын ажлын тайлангуудыг хэлэлцүүлэв;
🔹 Шилэн дансны нэгдсэн системд төсвийн байгууллагуудын мэдээлэл үнэн зөв, бодитой иж бүрэн байх, тогтоосон хугацаанд тогтмол шуурхай мэдээлдэг байх хуулийн дагуу нууцад хамруулсанаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх хүрээнд хөндлөнгийн хяналтыг зохион байгуулж холбогдох байгууллагын дарга, эрхлэгч нарт чиглэл хүргүүлсэн.
🔸Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан зарим тогтоол шийдвэрүүдийг хууль тогтоомжийн өөрчлөлт, бусад асуудалтай холбоотойгоор шинэчлэн баталлаа.
🔹Төлөөлөгчид Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо, дотуур байрны хоол үйлдвэрлэл, хүүхдүүдийн сурч хөгжих орчин болон гэмт хэрэг,зөрчил, болзошгүй эрсдэлд өртхөөс урьдчилан сэргийлэх үүднээс үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид анхаарах шаардлагатай асуудлаар байгууллагын захирал, дотуур байрны багш нарт чиглэл хүргүүлэхээр шийдвэрлэлээ