Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВСАН ЗАЛУУ ХОС ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

2023-05-17

Дархан сумын ИТХ-ын  дарга Я.Бат-Очир залуу хос Б.Төрболдын гэр бүлд дурсгалын зүйл гардуулж ИТХ-ын нэрийн өмнөөс залуу хосуудад аз жаргал хүсч, тулгандаа галаа бадрааж, түвшин жаргалтай амьдрахыг ерөөлөө.

       Өрхийн тэргүүн Б.Төрболд “Амар гаджетс” бетон цехэд ажилладаг ба Амар гаджетс” бетон цехийн хамт олонн залуу хосын өргөө гэрийг мялаан иж бүрэн тавилгыг өглөө. Мөн “Байшин-2022” төсөлд хамрагдсан Н.Туулайхүүн гэр бүлээс 2 хүүд нь монгол үндэсний хувцас, Дархан Политехникийн коллежоос гэрийн эзэгтэйг нэг жилийн оёдлын сургалтад суралцах эрх олголоо.   

       Өнөөдөр гэрлэлтийн гэрчилгээ ёслол төгөлдөр гардан авахад “Гоо наран” салоны хамт олон үсчин, гоо сайхны иж бүрэн үйлчилгээг үзүүлсэн юм. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%