Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРААС “ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН-4” АЯНЫ ТУГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

2023-05-17

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо хамтран Эрсдэлгүй Дархан-IV аяныг санаачлан эхлүүлж байна.

Уг аяныг Аймгийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлэх бөгөөд Эрсдэлгүй Дархан аяны тэмцээний үеэр /2023.05.17/ шилжин явах тугийг гардууллаа.

Эрсдэлгүй Дархан-IV аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тогооч нарыг чадавхижуулах сургалт зохион байгуулах, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах, холбогдох хууль эрхзүйн мэдлэг олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч худалдааны байгууллагын ажилтнуудыг “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт ”-д хамруулах,нийтийн эзэмшлийн орон сууцны доод давхар дахь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцах, хүнсний сүлжээнд дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг оновчтой шийдлээр зөв зохион байгуулж буй Улаанбаатар хотын Асгат орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай бүтээгдэхүүн танилцах сургалт, туршлага судлах, худалдааны байгууллагын худалдагч нарт ажил мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%