Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЕБС БОЛОН ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГИЙН ТОГООЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТААР “ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН” 4 ДЭХ АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023-05-17

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар хамтран эрсдэлгүй Дархан-IV аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэгийн тогооч нарт хоол үйлдвэрлэлийн технологи, хоногийн хоолны шим тэжээлийн зөвлөмж, хоол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын Эрсдэлгүй Дархан-IV нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат: #Эрсдэл гэдгийг бид холоос бус өөрсдийн ойр тойрноос олж харж, түүнээс урьдчилан сэргийлэх,  арилгах ажлыг тогтмол хэрэгжүүлэх нь эрсдэлгүй дарханыг бий болгох хамгийн гол эхний алхам гэдгийг онцоллоо. Мөн нэн тэргүүнд хүүхдийн аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг хангахын тулд цахилгааны эрсдлийг арилгах ажлыг нийгмийн салбар, чиглэл бүрт явуулсан нь учирч болзошгүй олон олон эрсдлээс урьдчилан сэргийлсэн хэрэг юм.

Харин энэ удаагийн аяны хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгыг ажил хэрэг болгох бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэгийн тогооч нарыг хамтран ажиллахыг уриаллаа.

Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотой бүх шинэ санал, санаачилга, төслүүдийг бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Сургалтад Эрүүл  мэндийн газрын Хүн амын хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадолгор “Хоол хүнсний шим тэжээлийн бодис, зөвлөмж хэмжээ, хоол үйлдвэрлэлийн технологи”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын  улсын байцаагч Р.Энхсаруул “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Г.Тунгалаг “Хууль эрхзүйн мэдлэг, үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх ерөнхий ойлголт” гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%