2023.05.12-ны өдөр "Тогтвортой амьжиргаа-III" төслийн хүрээнд Булган аймаг дахь чадавхжуулах, бэхжүүлэх багийн гишүүд "Орон нутгийн хөгжлийн сан"-гийн "Малын тоо толгойн албан татварын гарын авлага"-ыг танилцуулах, "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд анхаарах асуудал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын дэргэдэх Хяналтын бүлгийн гишүүд болон ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.