Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутгийн 6 дахь удаагийн шинэчилсэн сонгуулиар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй байхаар тогтоож, томсгосон тойргоор сонгууль явуулж, намын суудал авсан саналд хувь тэнцүүлэн суудал хуваарилахад суудал авсан тоогоор (квотоор) Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчдийг оруулах болсон. Тухайлбал Ардчилсан намаас 8 төлөөлөгч сонгогдон намын суудал авсан тоогоор 4 төлөөлөгч, Монгол ардын намаас 6 төлөөлөгч сонгогдон намын суудал авсан квотоор 2 төлөөлөгч, МАХН, МҮАН-ын шударга ёс эвслээс томсгосон тойргоос төлөөлөгч сонгогдоогүй боловч намын суудал авсан квотоор 1 төлөөлөгч сонгогдсон байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Дамбын Баатар, ИТХ-ын тэргүүлэгчдээр Ц.Эрдэнэбулга, Д.Баатар, Ч.Гүнсэндорж, М.Сосоржав, Ч. Батболд, У.Энхтунгалаг, Г.Мөнхтөр нар, Ардчилсан намын бүлгийн ахлагчаар Ц.Эрдэнэбулга, МАН-ын бүлгийн ахлагчаар Ц.Баясгалан нарыг сонгогдон ажиллаж байв.
2012-2016 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажилласан төлөөлөгчид:
1. Дамбын Баатар (АН)
2. Чойжилын Батболд (АН)
3. Цэрэнчанаагийн Эрдэнэбулга (АН)
4. Чимэддоржийн Гүнсэндорж (АН)
5. Оюунтангийн Билэг-Өрнөх (АН)
6. Чүлтэмийн Батсайхан (АН)
7. Дамдины Сүхбаатар (АН)
8. Сэдбазарын Ган-Очир (АН)
9. Энхтүвшингийн Бөхбаатар (АН)
10. Жигмэднамжилын Бэхбаяр (АН)
11. Мядагмаагийн Сосоржав (АН)
12. Доржсүрэнгийн Шаарав (АН)
13. Жүгдэрийн Батчулуун (МАН)
14. Мангалжавын Баярмагнай (МАН)
15. Усникагийн Энхтунгалаг (МАН)
16. Лувсангийн Батсайхан (МАН)
17. Гончигийн Мөнхтөр (МАН)
18. Лүндэн-Очирын Дарханбаатар (МАН)
19. Цэдэнсодномын Баясгалан (МАН)
20. Бадрахын Батмөнхболд (МАН)
21. Цогзолын Сайнбаатар (МАХН-МҮАН эвсэл)