ШАРЫН ГОЛ СУМЫН ЕБ-ЫН 2, 6 ДУГААР СУРГУУЛИУД "ИТГЭЛТЭЙ УТАС"-ТАЙ БОЛЛОО
Шарын гол сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачилан сумын хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж “ИТГЭЛТЭЙ УТАС"-ыг “МЦХ ХК”-тай хамтран хэрэгжүүллээ.
ЕБС-ийн гар утасгүй сурагчид болон гар утасны нэгж, цэнэг дууссан, сүлжээ тасрах, байгалийн гамшгийн үед ч гэрийнхэнтэйгээ яаралтай утсаар холбогдох боломжыг бүрдүүлж өгч байгаа юм.
Итгэлтэй утсаар нэг удаа дуудлага хийхэд 2 минут хүртэлх хугацаатай, сард 2000-2500 минутын дуудлага хийгдэх боломжтой.
Сургууль орчмын болон сургуулиас гадна орчин дахь хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч уг утсыг суурилууллаа.