Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ, "БИДНИЙ БАХАРХАЛ" ТӨСӨЛ БУЛГАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-05-19

    Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчлах, "Бидний бахархал" төслийн  өдөрлөгийн арга хэмжээ Цогт Хунтайжийн талбайд боллоо.

      Өдөрлөгийн арга хэмжээнд Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С. Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Еренхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ, 3ХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, харьяа анги, байгууллагууд, Булган аймгийн удирдлага, алдартнууд, ахмад дайчид, Булган аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

     Өдөрлөгийн хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн ёслолын жагсаал,  Зэвсэгт хүчний үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим үзүүлэх тоглолт, Жагсаалын үзүүлэх тоглолт, Гардан тулааны үзүүлэх тоглолт, архив, хууль зүйн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн шинжилгээ, үйлчилгээ, зэвсэглэлийн үзэсгэлэн, Монгол цэргийн музейн үзэсгэлэн, ҮБХИС болон "Алдар" спорт хорооны үзэсгэлэн болон Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан "Соёмбо" сонины тусгай дугаар тараах, үнэ төлбөргүй зургийн үйлчилгээний арга хэмжээг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%