Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг орон даяар "Хүн бүр байгаль хамгаалагч" уриатайгаар зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сумын Ерөнхий Боловсролын Лаборатори сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэг, гар зургийн уралдааныг явууллаа.
"ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" гар зургийн уралдаанд 1 дүгээр байранд 7а ангийн сурагч О.Отгон-Эрдэнэ, 2 дугаар байранд 7а ангийн сурагч Б.Хүслийн-Од, 3 дугаар байранд 7а ангийн сурагч Г.Саруул нар, "ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН БАЙГАЛИЙГ БҮТЭЭДЭГ" эссэ бичлэгийн уралдаанд 1 дүгээр байранд 10б ангийн сурагч Б.Оюун-Эрдэнэ, 2 дугаар байранд 10б ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ, 3 дугаар байранд 12а ангийн сурагч Б.Ганбаяр нар тус тус шалгарлаа.