Дархан-Уул аймаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг ХНХЯ болон Швейцарын хөгжлийн агентлаг,НҮБ-ын хүн амын сангаас санхүүжүүлж байгаа ба Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах,нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,улмаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд тус сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Дархан,Орхон,Хонгор,Шарын гол сумын 26 хамтарсан багийн 104 гишүүн хамрагдаж байна.