Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГЭЭС ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДЫН МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2023-05-23

Монголын улаан загалмайн нийгэмлэгээс 2022-2023 оны өвөл зудын өндөр, нэн өндөр эрсдэлтэй болон өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 20 аймгийн нийт 2,250 зорилтот бүлгийн малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багц болон бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна. Үүнд Төв аймгийн Эрдэнэ, Эрдэнэсант, Баянцогт, Борнуур, Цээл сумын нийт 150 өрх хамрагдаж байна.
Тусламж хүртэгчдийг сонгохдоо хонин толгойд шилжүүлснээр 50-500 хүртэл малтай, ган, зудын улмаас отроор явж байгаа, жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэй, 18-аас доош насны 3 буюу түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 18-аас доош насны 5 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх гэх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн тусламж олгож байгаа аж.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос бэлэн мөнгөний тусламжийг гамшгийг хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэхэд хамгийн бодит, шуурхай тусламж гэж үзэж малчдад Хаан банкаар дамжуулан шууд олгож байгаа юм.
Өнөөдөр Төв аймгийн Баянцогт сумын малчин өрхөд үзүүлэх тусламжийг Төв аймгийн ИТХ-ын дарга, МУЗН-ийн Төв аймаг дахь салбарын тэргүүн дарга Ц.Жамбалсүрэн, сумын удирдлагын хамт малчдад гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%