Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр зуданд нэрвэгдсэн малчдад олгосон хүнс, ариун цэврийн багцын тусламж хүлээлгэн өглөө. Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 55 өрхөд хүнсний багц, ариун цэврийн багц тараан ажиллаа. Мөн отор нүүдлээр явсан малчдад тусламж хүргэх ажлыг сумын ажлын албанаас зохион байгуулж ажиллаа.