"ЗОРИГ САН" төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй "ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ" хөтөлбөрийн оролцогчид болох "ЯАСАН БЭ" төслийн багаас 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох, нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус сумын Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн 8-10 дугаар ангийн 51 сурагчдад "НИЙГЭМД ЗАЛУУСЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ" сэдэвт сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж явууллаа.