Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 5-р багтай хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхдээ сонсох өдрийг зохион байгууллаа.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:
Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө, мэдээлэл
Их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломж
“Гэр бүлийн үнэ” сэдэвт зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.
Тус арга хэмжээ нь өсвөр насны хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсох, нийгмийн харилцаанд хамтран оролцох, зөвлөн туслах зорилготой ба хүүхдүүдээс санал хүсэлтийг нь захиа хэлбэрээр бичиж авав. Арга хэмжээнд 15 дугаар сургуулийн 10-12 ангийн 50 хүүхэд оролцлоо.