Дархан-Уул аймагт 2023 оны 2 дугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг 86 иргэн өгөхөөс 76 иргэн шалгалт өгч 32 иргэн тэнцсэн. 80-88 хүртлэх оноотой 13 иргэн, 90-ээс дээш оноо авсан 2 иргэн байна.
Тус шалгалтыг 6 гишүүний бүрэлдэхүүнтэй “Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах салбар комисс” болон аймгийн Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, ДСЦТС ХК, Мэдээлэл технологийн алба, Нийтлэг үйлчилгээний албаны нийт 19 албан хаагч хамтран зохион байгууллаа.
Шалгалтын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой зөрчил, дутагдал гараагүй.