Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТАЛБАЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

2023-05-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар өнөөдөр /2023.05.23/  Шалгаруулалтаар олгох саналыг дэмжих боломжгүй” тухай асуудлыг хэлэлцлээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас Дархан-Уул аймгийн 21386.66 га талбайд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайд санал өгөх тухай албан бичиг ирүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар 17.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу сумдын ИТХ-аас дэмжихгүй санал ирүүлжээ.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид уг асуудалтай танилцаад Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 51 нэгж талбар бүхий 21386.66 га талбайнуудыг бүхэлд нь сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй  гэж үзэж, татгалзах санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

эн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу сумдын ИТХ-аас дэмжихгүй санал ирүүлжээ.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид уг асуудалтай танилцаад Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 51 нэгж талбар бүхий 21386.66 га талбайнуудыг бүхэлд нь сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй  гэж үзэж, татгалзах санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%