Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн ажлын төлөвлөгөөний дагуу зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аян үндэсний хэмжээнд өрнөж байна. Тус аяны хүрээнд "Цаг гаргая" өглөөний дасгалд Дархан сумын албан хаагчид нэгдлээ.