“БАРИЛГА ОРОН СУУЦ-2023” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дүүрэгт хэрэгжиж буй орон сууцны барилгын төслүүдийн мэдээлэл, барилгын материалын үзэсгэлэн худалдаа, Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслийн үр нөлөө, ач холбогдлыг нь таниулах, ногоон технологийн шийдлийг иргэд, аж ахуйн нэгжид танилцуулах зорилготой юм.
Өдөрлөгийг Засаг дарга С.Даваасүрэн нээж, Амины орон сууцны инноваци хөгжлийн төвөөс “Эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууц”-ны зөвлөгөө мэдээлэл, “Тэнхлэг зууч” ХХК-ийн зүгээс Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааны танилцуулгыг тус тус хийсэн юм.
Мөн Д.Нацагдоржийн талбайд
Орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниуд, (Голден палас, Дуурсах тауэр, Кинг резидиенс хотхон)
Амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөлөл
Барилгын материалын худалдаа эрхлэгчид (барилга, авто зам, тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААНБ-ууд)
Орон сууцны зээл олгогч банк санхүүгийн байгууллагууд иргэдэд мэдээлэл өгч байна.
Энэхүү үйл ажиллагаа орой 18:00 цаг хүртэл үргэжлэх тул иргэд та бүхэн барилга, орон сууцтай холбоотой мэдээ мэдээллийг авах боломжтой.