Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭЭЖҮҮДЭД АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

2023-05-28

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа Дархан-Уул аймгийн эхчүүдийг “Алдарт Эх” I, II одонгоор шагнаж, алдаршуулах үйл ажиллагаа яг одоо Залуучууд театрт болж байна. Энэ удаад аймгийн хэмжээнд нийт 355 ээж "Эхийн алдар" одон авах бол өнөөдөр /2023.05.28/ Дархан сумын хэмжээнд 258 ээж одонгоо ёслол төгөлдөр гардан авч байна.

🎊Энэхүү шагналын арга хэмжээнд:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Сундуйжавын Насанбат

Аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал

Дархан сумын Засаг дарга Тогтохсайханы Тулгаа нар болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцож байна.

Мөн энэхүү арга хэмжээнд урилгаар: 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, Сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Баагаагийн Баттөмөр

Монгол Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням нар оролцож шагналыг гардууллаа. 

Залуучууд театрын уран бүтээлчдийн зүгээс “Алдарт Эх ” I, II дугаар одонгоор шагнагдсан алдарт эхчүүддээ баяр хүргэж урлагийн номер толилууллаа.

Энгэрээ мялаасан сайхан ээжүүддээ эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхын билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.🎉🎉🎉

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%