Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын тэмцээн Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.
Тус үйл ажиллагааны зорилго Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалт, гаргаж буй бодлого, тогтоол шийдвэр, анхан болон дунд шатны хурлын байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, иргэдийн оролцоо, өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж буй байдлын талаар туршлага солилцох, харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж буй юм.
Тус арга хэмжээнд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ИТХурлын сонгуультан ажилтнууд оролцоно.
Спортын нөхөрсөг тэмцээнд Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Теннис, Шатар, Дартс, Олс таталт гэсэн 6-н төрлөөр явагдана.