Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын тэмцээн Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байгаа ба ширээний тэмцээний эрэгтэй төрөлд оролцсон Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, аймгийн "Суат" ХХК-ийн захирал Ж.Адалбек, эмэгтэй төрөлд аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн М.Керимжан тус бүр алтан медаль хүртлээ.
Тус арга хэмжээнд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ИТХурлын сонгуультан ажилтнууд оролцож байна.
Спортын нөхөрсөг тэмцээнд Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Теннис, Шатар, Дартс, Олс таталт гэсэн 6-н төрлөөр явагдаж байна.