Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын тэмцээн Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байгаа ба гар бөмбөгийн тэмцээний төрлөөс Баян-Өлгий аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
Тоглогчид аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Өлгий сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Д.Есболат, Төлөөлөгч, аймгийн "Суат" ХХК-ийн захирал Ж.Адалбек, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч аймгийн НЭ-гийн Мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч З.Исагул, аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн М.Баршагүл, мэргэжилтэн М.Керимжан, ажилтан К.Барбол нар оролцлоо.
Одоо сагсан бөмбөг, дартс, олс таталтын тэмцээнүүд явагдаж байна.