Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын тэмцээн Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байгаа ба сагсан бөмбөгийн тэмцээний төрлөөс Баян-Өлгий аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
Тоглогчид аймгийн ИТХ-ын ажилтан багийн ахлагч К.Барбол, ахлах мэргэжилтэн М.Баршагүл, ажилтан Х.Гүлнар, мэргэжилтэн Х.Маргулан, С.Ансаган, М.Керимжан, М.Нурдос нар оролцлоо.