Улсын онцгой комиссоос сумын Эрүүл мэнд төвд HUNTER маркын автомашин хүлээлгэн өглөө.
Улсын тэргүүний Бөхмөрөн сумын удирдлагууд Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлсний дагуу сумын Засаг даргын тамгын газарт 76 сая төгрөгийн үнэ бүхий HUNTER маркын автомашин хүлээлгэн өглөө. Уг автомашиныг Засаг даргын тамгын газраас Эрүүл мэнд төвд тусламж үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болгон хүлээлгэн өглөө.