Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хангайн бүсийн аймгуудын ИТХ-ын албан хаагчид чадавхжуулах сургалтад хамрагдлаа

2023-05-26

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс Хангайн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалтыг Орхон аймагт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл Орхон аймгийн ИТХ-ын ажлын албаны 90 албан хаагч хамрагдаж,

·         Орон нутгийн бодлого боловсруулалт, төлөвлөлт,

·         Орон нутгийн бодлогын үнэлгээ хийх арга зүй,

·         Албан бичиг шийдвэрийн төсөл боловсруулах арга зүй,

·         Манлайлах арга зүй сэдвээр онолын мэдлэгийг авснаас гадна харилцан ярилцаж, практикт тохиолддог асуудал, бодит жишээн дээр ажилласан юм.

Тус сургалтаар албан хаагчид хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлснээс гадна, хувь хүний хөгжил, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн манлайлах ур чадварын сургалт орсон нь шинэлэг байсныг сургалтад оролцогчид онцоллоо.

 

Тус сургалтыг төслийн баримт бичиг болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны албан хаагчдад зориулан гаргасан Үндэсний сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4450
3098 / 70%
853 / 19%
246 / 6%
253 / 6%