"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ийг тохиолдуулан "АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД" аяныг 2023.05.23-2023.05.31-ны өдрүүдэд зохион байгуулж, 2023.06.01-ны өдөр сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Сум дундын Ойн анги болон суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран 0-18 насны хүүхдүүдийг хамруулсан олон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
ИТХ-аас 7-9-р ангийн сурагчдын дунд "ЭЛСНИЙ ВОЛЛЕЙБОЛ"-ын тэмцээнийг зохион байгуулж, шагнал урамшууллыг ивээн тэтгэж ажиллалаа. ИТХ-ын төлөөлөгч Г.Түвшинжаргал "БЯЦХАН МИСС, ЖЕНТЕЛМЕН" тэмцээнийг зохион байгуулж, шагнаж урамшууллаа.