Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудаас сурлага, урлаг, спортын амжилт гарган амжилттай суралцаж байгаа сурагчдын төлөөлөл болох 40 хүүхдийг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүлээн авч уулзлаа.
Аймгийн ИТХ-ын даргын зүгээс хүүхэд багачууддаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулан хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож, амжилттай сайн суралцаж байгаад нь ТАЛАРХАЛ дэвшүүлж, гарын бэлэг гардуулан цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүслээ.