Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн нэгдүгээр одонгоор 1 ээж, хоёрдугаар одонгоор 32 ээж шагнагдаж, 2023 оны 06 дугаар сарын 01-ны өдөр шагналаа гардан авлаа. Алдарт эхийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Ц.Чинбаяр, Засаг дарга С.Амгалан, Засаг даргын орлогч Н.Орхонтуул, ЗДТГ-ын дарга Н.Бат-Эрдэнэ нар оролцон эхчүүдэд одон тэмдгийг гардуулан өгч баяр хүргэлээ.
АЛДАРТ ЭХИЙН ОДОН бол ээж таны дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл билээ.
Алдарт эхийн нэгдүгээр одон Өвт 3 дугаар багийн иргэн Л.Ганцэцэг.