Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ #ӨСВӨРИЙН_ПАРЛАМЕНТЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2023-05-31

ИТХ-ын дарга С.Насанбат “Өсвөрийн Парламент”-ын хаалтын үйл ажиллаанд хэлсэн үгэндээ: “Өсвөрийн Парламент” нь тогтмол үйл ажиллагаатай байх бөгөөд хүүхэд залуу үеийн төлөөлөл болж, тэдний хүсэл сонирхлыг төрд илэрхийлэх, хөгжүүлэх эрхэм үүргийг цаашид авч явах юм. 

“Өсвөрийн Парламент”-ын төлөөлөгч сурагчид өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн хүүхдийн эрхтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үнэтэй санал санаачлага гаргаж, төсөл боловсруулан өөрсдөө хэрэгжүүлээ. Төгсөх ангийн сурагчдын хувьд өсвөрийн парламентад хамрагдсанаар хувь хүний хөгжил дээшлэхийн зэрэгцээ цаашдаа их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад томоохон үзүүлэлт болохыг онцолсон юм. 

 Өсвөрийн парлалентын төлөөлөгч сурагчид өнгөрсөн бүх хугацаанд олон зүйлийг сурч мэдэж, цаашдын хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авч, мөн бусдын төлөө юу хийж чадах, хувь хүний цэнэ юунд оршдог зэрэг хувь хүний хөгжлийн суурь мэдлэгүүдийг эзэмшсэн тухайгаа бахархалтайгаар илэрхийлж байлаа. 

 Дараагийн Өсвөрийн Парламентын үйл ажиллагааг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр эхлүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%