Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улсын тэргүүний Бөхмөрөн сумын Бөхийн холбооноос сар бүр тогтмол зохион байгуулж буй өсвөрийн үндэсний бөхийн ээлжит барилдаан амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

2023-05-21

Улсын тэргүүний Бөхмөрөн сумын Бөхийн холбооноос сар бүр  тогтмол зохион байгуулж буй өсвөрийн үндэсний бөхийн   ээлжит барилдаан амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн барилдаанд Ховд, Ногооннуур сумдаас өсвөрийн бөхчүүд хүрэлцэн ирж  зодоглосон бөгөөд ширүүн өрсөлдөөн бүхий үзэгч түмнийг цэнгүүлсэн уран хурц барилдааныг бөхчүүд маань үзүүллээ.  Тус барилдааныг Бөхмөрөн сумын Засаг даргын орлогч Г.Батсайхан хувиасаа 350.000"₮-өөр ивээн тэтгэж ирээдүй хойч үеийнхээ гэрэлт ирээдүйд хөрөнгө оруулалт хийлээ. Танд нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж аз жаргал хүсэн ерөөе.

7-9 насны ангилалд:

1-р байр Гомбосүрэнгийн Бүрэнтөгс

2-р баяр Түмэннасангийн Батболд

3-р Байр Бямбажавын Баярцогт

4-р байр Нэмэхбаярын Ган-Эрдэнэ

10-11 насны ангилалд:

1-р байр Ховд сумын өсвөрийн бөх Н.Мандахнаран

2-р байр Мөнхбаярын Дарханбаяр

3-р байр Бат-Очирын Сүхтулга

4-р байр Дорлигын Очирбат

12-13 насны ангилалд:

1-р байр Мөнхбаярын Сайнбаяр

2-р байр Ховд сумын бөх Д.Билигдалай

3-р байр Түмэнжаргалын Ариундалай

4-р байр Батхүүгийн Эрдэнэчулуун

14-15 насны ангилалд:

1-р байр Ховд сумын бөх Н.Сумьяабазар

2-р байр Ховд сумын бөх Б.Цагаанцоож

3-р байр Ховд сумын бөх Э. Баянмөнх

4-р байр Бөхмөрөн сумын бөх А.Аззаяа

Нийт өсвөрийн бөхчүүдэд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өн мөнхөд ивээж байх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%