Дэлхий дахинд:
2023 оны эхний 4 сард дэлхийн 131 улсад улаанбурханы 62642 тохиолдол бүртгэгдэн цаашид нэмэгдэх хандлагатай байна. Хөрш зэргэлдээ ОХУ-д 2023 он гарсаар улаанбурханы 762 тохиолдол, Хятад улсад 159 тохиолдол бүртгэгдээд байна.
Хил залгаа Хиагт хотод улаанбурхан өвчний 5 тохиолдоллабораториор батлагдсан бөгөөд цаашид тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Монгол улсад:
Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарч нийт 53737 тохиолдол батлагдсанаас 24%-ийг 0-2 насны хүүхдийн өвчлөл, нийт нас баралтын 90,7%-ийг 0-1 насныхан эзэлж байсан байна.
Цар тахлын жилүүдэд Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины 1-р тунгаас 40557, 2-р тунгаас 69163 хүүхэд хоцорсон нь хүн амын дунд дэгдэлт үүсэх нөхцөл бүрдсэн байгааг илтгэж байна.
Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд:
2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтанд өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана.
Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.