Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баруун бүсийн аймгийн ИТХ-ын ажлын албаныханы чадавхыг бэхжүүлэх сургалт боллоо

2023-06-05

ШХА-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр ЗГХЭГ-ын хэрэгжүүлж байгаа НӨУБИЧБ төслийн захиалгаар ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны албан хаагчдад зориулсан "Үндэсний сургалтын хөтөлбөр"-ийг Удирдлагын академид захиалан хийлгэж дуусаад байна. Дээрх хөтөлбөрийн эхлэл болгож Баруун бүсийн болон Хангайн бүсийн аймгуудын ИТХ-ын төлөөлөгч, АА-ны албан хаагчдад Удирдлагын академид эрдэмтэн багш нараар лекц уншуулав.

Говь-Алтай аймгийн Нутгийн удирдлагын ордонд болсон /2023.05.26/ тус сургалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн НӨУБИЧБ төслийн баг, Удирдлагын академийн сургагч багш нар хамтран зохион байгуулсан юм. Сургалтад Баян-Өлгий,  Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаны албан хаагчид бүхий 80 гаруй хүн оролцлоо.

Сургалтыг нээж Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж үг хэлсэн  бөгөөд ЗГХЭГ-ын  Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Г.Золбаяр “Засгийн газрын хуралдаанаар ИТХ-ын 2022 оны тайлангийн дүнг хэлэлцэж, хүргүүлсэн зөвлөмж, түүний хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл өгсөн юм. Харин Удирдлагын академийн багш, докторант Ц.Өнөржаргал “Төсөл боловсруулах арга зүй”, “Өөрчлөлтийн удирдлага”, Удирдлагын академийн ахлах багш, Захиргааны албаны дарга Ц.Оюунчимэг “Гэрээний удирдлага”, “Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр сургалт мэдлэг олгож, харилцан санал солилцсон юм.

Сургалтын төгсгөлд Швейцарын хөгжлийн агентлагийн НӨУБИЧБ төслийн Зохицуулагч Л.Мэнд-Амар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс хамтын ажиллагааны талаарх танилцуулга мэдээлэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%