ТУСЛАМЖИЙН БАГЦ ОЛГОЛОО
Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах хөтөлбөрийн хүрээнд /Малын хорогдол, 17 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, Жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 17 хүртэлх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл/ зэрэг шалгуурыг үндэслэн Сайншанд сумын 18 малчин өрхөд тус бүр 370,000 төгрөгийн бэлэн мөнгөний болон малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг олголоо.