2023.06.04-ны билгийн тооллын шинийн 15-ны билигт сайн өдөр Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Ойгон сайхан ээжийнхээ түүх домгийг мөнхжүүлж, “Домгийн бурханы тахилга” Ойгон сайхан ээж дууны дурсгалын хөшөөг босгож, Хойд шанааны овоог тахих зан үйлийг хийж, 32 бөхийн барилдаан тун өрсөлдөөнтэй болж сүсэгтэн олноо цэнгүүллээ.
Үдшийн 21 цагаас Ойгон сайхан ээж дууны зохиогч, Домгийн бурхны цогцолбор хөшөөг санаачлан зохион бүтээлгэсэн МУ-ын гавьяат багш Д.Жамсранжавын уран бүтээлийн цэнгүүн, хүлээн авалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Та бүхэндээ "ОЙГОН САЙХАН ЭЭЖ"-ны дууг толилуулъя.
https://www.youtube.com/watch?v=wopPfuPMl94
Үг: Д. Жамсранжав
Ая: УГЗ Д. Цэвээнравдан
Эрдэнийн болор тахил мандал
Эх нутгийн цэнхэр мэлмий
Аав ээжийн унаган нутаг
Алтан ургийн мөнхийн шүтээн
Цайныхаа дээжийг сүлдлэн өргөдөг
Цайлган ардын мөнхийн шүтээн
Миний нутгийн онгон сүлдээ
Ойгон сайхан ээжий минь
Урины шувууд дандаа чуулсан
Уугуул нутгийн усан дагина
Холоос ээжийн минь сэтгэлд уяатай
Хорвоод ганцхан миний нуураа
Цайныхаа дээжийг сүлдлэн өргөдөг
Цайлган ардын мөнхийн шүтээн
Миний нутгийн онгон сүлдээ
Ойгон сайхан ээжий минь
Навчис нь алтран шаргалтах намраа
Найрын дугараа нь тасраа нь үгүй
Насан хутаг мөнхөд орших
Настай буурлын өлгий нутаг
Цайныхаа дээжийг сүлдлэн өргөдөг
Цайлган ардын мөнхийн шүтээн
Миний нутгийн онгон сүлдээ
Ойгон сайхан ээжий минь