Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд улс орон даяаар зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах стратегийн команд штабын сургуулилт өнөөдөр Мөнххайрхан суманд 16:00 цагт зохион байгуулагдлаа. Гамшгийн үеийн хариу арга хэмжээний хүрээнд Мөнххайрхан сумын 56 иргэн, 4 тээврийн хэрэгсэл оролцлоо.