Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 МӨНХХАЙРХАН СУМАНД

2023-06-09

Мөнххайрхан сум нь аймгийн төвөөс 155 км зайтай, хойд талаараа Дуут, зүүн хойгуураа Манхан, зүүн урдуураа Мөст, урдуураа Үенч,  баруун талаараа Баян-Өлгий аймгийн Булган сумтай хиллэдэг. Ховд аймгийн хамгийн цөөн хүн амтай сум юм. Алаг, Сэнхэр, Борт, Хаг гэсэн 4 багтай, хүн амын 98% нь урианхайчууд эзэлдэг .

Аргаль, Янгир, Хойлог зэрэг ховор ан амьтан элбэгтэй, газар нутгийн ихэнх хэсэг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг.  Ардын язгуур соёл болох цуур, тууль, бий биелгээ болон нутгийн аман аялга хадгалагдсан сум юм.

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 үйл ажиллагааны хүрээнд:

  • "Эх нутаг, Монгол төр, соёлын түүх ба Ховд нутаг" сэдвээр Сэмүүн студийн захирал, найруулагч С.Баяр сумын иргэдэд илтгэл танилцууллаа.
  • "Монголын шилдэг соёлын өв" гэрэл зургийн үзэсгэлэн
  • "Монгол наадгай" боловсролын хөтөлбөр
  • Урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдээр сумын иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4289
2953 / 69%
840 / 20%
244 / 6%
252 / 6%