Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮНСНИЙ УУЛЗВАРААС ӨРГӨӨГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ 07-Р САРЫН 01-НЭЭС ӨМНӨ НЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2023-06-12

Дархан сумын Өргөө, 5 дугаар багийн аймгийн төвийн доторх 620м урттай, 2 урсгалтай 4 эгнээ авто замын шинэчлэл засварын 1-р багцын ажлыг “Шилдэг зам” ХХК гүйцэтгэж байна. 

Өнөөдрийн /2023.06.12/ байдлаар ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байна. Энэ оны 07-р сард багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэв. 

Тус компанийн ажил өнгөрсөн жил эхэлсэн ч он дамжин үргэлжилж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Мөн авто замын бродюрын чанар дээр ч асуудал үүссэнийг захиалагч болон захиалагчийн хяналтын байгууллагаас албан шаардлага өгч үйрч гэмтсэн 500 ширхэг хашлагыг журмын дагуу тухайн компаниар солиулжээ. 

Одоогоор замын эвдэрсэн хэсгүүдийн нөхөөсийг асьфалтаар дүүргэн тэгшилж байна. Энэ сарын 20-ны дотор битүү асфальтан хучилтаа аваад авто замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөжээ. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%