Чуулганыг нээж Аймгийн ЗД-ыг орлогч Г.Мөнхзаяа, СИТХ-ын дарга Т.Сүнжидмаа, СЗДарга А.Батдэлгэр, СЗДТГ-ын дарга С.Оюунжаргал нар мэндчилгээ дэвшүүллээ.
МЭХ-ны үүсэл хөгжил, СЭЗ-ийн түүхэн замнал, Сумын эмэгтэйчүүдийн талаарх статистик мэдээллийг-СЭЗ дарга Л.Сайхантуяа танилцууллаа.
Чуулганаар дараах 5 сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
1. "Шинэ сэргэлтийн бодлого-2050"-д эмэгтэйчүүдийн үүрэг чиглэл-АЗДаргын орлогч Г.Мөнхзаяа.
2. "Сумын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо"-Хүрээлэн буй орчин судлалын доктор, БОАЖС-ын зөвлөлийн гишүү, ой судлаач М.Тунгалаг.
3. "Машин уу? Махан бие үү?" - Хан Хэнтийн бүсгүйчүүд ТББ-ын тэргүүлэгч, Бизнес лидер Ш.Жавхлан.
4. "Байгаль орчин аялал жуулчлалаар нутаг орноо хөгжүүлэх нь"- МУИС-ийн ШУ-ны сургуулийн пропессор, сансар судлалын доктор Р.Цолмон.
5. "Өөрийгөө хайрлая"- МУ-ын зөвлөх багш, БТА, Олон улсын оюуны дасгалжуулагч багш Б.Пүрэвсүрэн нар хэлэлцүүллээ.