Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мөнххаан сумд 2023 оны 5 дугаар сарын 19-20 өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хорогдсон малын сэг, зэмийг булж устгах ажил хийгдэж байна.

2023-05-31

2023 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 35 гэр, олон айлын хашаа нурж мөн их хэмжээний мал хотондоо цасанд дарагдаж улмаар малын хорогдол ихээр үүсээд байна.

Хорогдсон малын тоо толгой: Тэмээ-9, Адуу-5219, Үхэр-2880, Хонь-26820, Ямаа-28157, Бүгд-63085

Үүнээс устгасан сэг зэмийн тоо: Адуу-3292, Үхэр-2100, Хонь-18001, Ямаа-18363 Бүгд-41756

Сэг зэм устгалын хувь-66,2%

Гамшгийн улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэн одоог хүртэл ковш 2, унагалдай 1, хово 2,  хог тээврийн 2, суудлын машин 5, усны машин 1, дүк 1, нийт 14 тээврийн хэрэгслээр удирдах ажилтан 3, багийн засаг дарга 5, малын эмч 5, жолооч 12 туслах ажилтан 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр малчид, мал бүхий иргэдийн оролцоотойгоор хийгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%