Энэ удаагийн хөтөлбөрийн онцлог нь сумдын ЕБС-ийн хүүхдүүдэд боломжийг хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч өгсөн байна. Дархан-Уул аймгийн 4 сумдаас 9-10 дугаар ангийн нийт 119 хүүхэд бүртгүүлснээс 25 хүүхдийг сонгон шалгаруулж авч хичээлийн хөтөлбөрөө эхлүүлээд байгаа юм.
Суралцагчдад академик англи хэл болон хувь хүний хөгжлийн багц хичээлийг 14 хоногийн хугацаанд хүргэх юм. Ингэснээр хичээлийн хоцрогдлыг арилгаж цаашид бие даан суралцах боломжийг олгож байгаа юм.