"Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал" төслөөс зохион байгуулсан ногоон тэжээл тариалах сургалт 2023 оны 06 сарын 09-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2-р багийн нутаг Өгөөмөр гэх газар иргэн Ц.Баттөрийн хаваржаан дээр боллоо. Сургалтанд нийт 40 иргэн хамрагдаж өрхийн хэрэгцээнд өвөлжөө, хаваржааны хашаандаа тариалах ногоон тэжээлийн үрийг төслийн хүрээнд тараасан байна.