Тус сумын Багийн иргэдийн Нийтийн Хурлын тов гарлаа.
Хуралууд:
- Цариг баг - 06 дугаар сарын 20-нд Багийн төвд
- Цахиурт баг - 06 дугаар сарын 21-нд Багийн төвд
- Залаа баг - 06 дугаар сарын 22-нд Соёлын төвд
- Майхан баг - 06 дугаар сарын 23-нд Соёлын төвд
- Улаан-Овоо баг – 06 дугаар сарын 26-нд Багийн төвд
Хуралдаанаар:
- Цаг үеийн байдлын талаарх мэдээлэл
- Малын тоо толгойн албан татвар буюу бусад албан татварын талаарх мэдээлэл
- Өвөлжөө, хаваржааны газар эзэмших гэрчилгээ болон төлбөрийн тухай
- Сумын Мал эмнэлгийн тасгаас малын эрүүл мэндийн талаарх мэдээлэл
- Нийгмийн даатгалын талаарх мэдээ мэдээлэл
- Цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх сургалт, мэдээлэл
- ОНХС, малын тоо толгойн албан татвараар хийгдэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.